СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцжээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Нийслэлийн Бизнес, инновацын газраас “Нийслэлд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон технологи)-ийг хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, дотоодын хэрэгцээ, шаардлагад нийцсэн дроныг үйлдвэрлэж, хотын тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцэв. Мөн энэ үеэр дараах илтгэлийг танилцуулсан юм.

Тодруулбал, 

  • “Хөдөө аж ахуйн салбар дахь дроны хэрэглээ”
  • “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг авто замын бүртгэл, зурагжуулалтад ашиглах боломж”
  • “Дрон технологид суурилсан виртуал контент”
  • “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хиймэл оюуны хөгжил”

Түүнчлэн “Нийслэлд дрон технологийг ашиглах боломж, шаардлага, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, нислэгийн аюулгүй байдал болон хууль эрх зүйн орчныг сайжруулах” талаар саналыг дэвшүүлэн, “Лидарыг авто замын зураг төсөлд ашигласан”, “Ойн хөнөөлт хортонтой тэмцэхэд DJI Agras T50 дроныг ашигласан”, "Шинэ Хархорум хотын 1:2000 масштабтай агаарын зураглал хийсэн”,

Хэлэлцүүлгийн үр дүнд дрон технологийн хэрэглээ, хөгжлийн өнөөгийн байдлыг олон талаас нь судалж, салбар бүрт тулгамдаж буй асуудал, шаардлагыг тодорхойлж, цаашдын хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгов. Мөн хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дрон технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.