Улаанбурхан өвчнөөр дахин нэг иргэн нас баржээ

Улаанбурхан өвчний тархалт, халдварын нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/-өөс дараах мэдээллийг хүргэж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7,717 болжээ.

Үүнээс:

  • Эдгэрсэн 5,807
  • Эмнэлэгт 693
  • Гэрээр 1,212
  • Нас баралт 6
  • Хавьтал 63,052 тус тус бүртгэгдээд байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.