СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-16

Х.Нямбаатар: Бродюрыг 20 жилийн хугацаанд солихгүй

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
12 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Бродюрыг 20 ба түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй. Замын мэргэжилтнүүд 30-50 жилийн настай гэж хэлж байгаа. Жил ирэх тусам бродюрны тухай асуудал гарахгүй хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: 

-Улаанбаатар хот 2024 оныг хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй бродюр ашигладаг байсан. Муу чанарын бродюр нь 1-2 жилийн дараа халуун хүйтэн, бороо цас, давс бодис гээд олон сорилтыг давалгүй үйрч бутраад эвдэрчихдэг тул ойр ойрхон сольдог байв.
Бетоны орц найрлага буруу, цемент бетоны орц бага - бусад материал их, хувийн компани, хувь хүмүүс ямар ч хяналтгүй бетон эдлэл ихээр үйлдвэрлэж нийлүүлдэг байсан. Намар орой үйлдвэрлэгдсэн бат бэхээ авч амжаагүй байхад нь талбай дээр суурилуулсан, өвөл давс бодис цацдаг боловч тухай бүр цэвэрлэхгүй нууханд удааснаас гэх мэт шалтгаануудын улмаас бродюрнууд үйрч бутарч жил болгон шахуу солихоос өөр аргагүй байсан.

Харин 2024 онд Нийслэл Улаанбаатар хот замын хашлагаа байгалийн чулуун бродюраар солих шийдвэр гаргаж өнөөх хотын дарга нь сонгуультай зэрэгцэн бродюр солих ажлыг эхлүүлэв. . .

Мөн энэ жилээс эхлэн хотын явган замыг байгалийн чулуугаар солих ажлыг эхлүүлээд байна. Үндэсний компаниудын гүйцэтгэж байгаа ажилд Нийслэлийн зүгээс аль болох тусалж дэмжиж ажиллаж байна. Хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөн зохицуулалт, ажлын дэс дараа график гээд асуудлууд үүсэж байгааг маш сайн ойлгож байгаа.

Бүтээн байгуулалтын хугацаа богинохон, урин дулаантай уралдаж 9 сард сургууль орохоос өмнө энэ хэдэн ажлуудаа хийгээд авбал хот минь өнгө нэмж, цэвэр цэмцгэр болно гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.