Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустин захидал илгээжээ.
Захидалд,
“Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе.
Та Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Орос, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Засгийн газрын шугамаар идэвхтэй хамтран ажиллах нь худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн болон соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шинэ түлхэц болно гэдэгт итгэл төгс байна. Энэ нь Орос, Монголын стратегийн түншлэлийн эрх ашигт бүрэн нийцэх билээ.
Эрхэм хүндэт ноён Г.Занданшатар Танд эрүүл энх, сайн сайхан, хариуцлагатай ажил албанд тань чин сэтгэлээсээ амжилт ерөөе” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Odoo zvgeerl oros orontoi nairamdamdaltai baixl chuxal.odoo delxii yaj oorchlogdoj baigaag bvgd chix tawin sonsoj bgaa.xerwee gedeg vgnii tsaana yamar ix yum aguukagdaj baigaag bvgd medej baigaa gedegt itgej bn.amerik bidend xezeech tus boloxgvi gedgiig medree bizdee.tednees yu awax yum be