Монголын боксчид гран при тэмцээнд "гангарлаа"

Сурталчилгаа
Монголын боксчид гран при тэмцээнд "гангарлаа"

Чех улсын Усть Над Лабем хотноо боксын гран при тэмцээн зохион байгуулагдлаа. 

55 дахь удаагийн Usti Nad Labem Challenge тэмцээнд монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл буюу нийт дөрвөн медаль хүртсэн амжилттай оролцлоо.

  • Эрэгтэйчүүдийн 65кг жинд Эрдэнэцогтын Бат-Өлзий алтан медаль
  • Эрэгтэйчүүдийн 50кг жинд Алдархишигийн Баттулга мөнгөн медаль
  • Эмэгтэйчүүдийн 57кг жинд Эрдэнэдалайгийн Мичидмаа мөнгөн медаль
  • Эрэгтэйчүүдийн 55кг жинд Хархүүгийн Билгүүнсайхан хүрэл медаль тус тус хүртлээ. 

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид сар гаруй хугацаанд Европ тивд хамтарсан бэлтгэл, цуврал тэмцээнүүдэд оролцон нийт таван алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл буюу нийт 16 медаль хүртсэн амжилт гаргасан байна.
Манай тамирчид энэ сарын 30-наас долоодугаар сарын 7-ны өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотноо зохион байгуулагдах дэлхийн цомын тэмцээнд оролцоно. Ширэн бээлийтнүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0