СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-14

Автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
19 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх төслийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Аялагч Ганхүү Узбекстан улсад аялж яваа бичлэгийг үзээд энэхүү постыг орууллаа. Мань хүнийг хилийн шалган нэвтрүүлэхийн хүмүүс машиных нь улсын дугаарыг хараад Украйнынх уу гэж асуусан байна. Ингэж асуухаас ч аргагүй. Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, крилл үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар Зам тээврийн хөгжлийн яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
17 цагийн өмнө
116.206.83.106

Бас л номер солих бөөн зардал, дарамт энэ хүн яагаад жирийн иргэдэд хүндрэл болох ажил хийгээд явдаг юм бэ?

Даваа
17 цагийн өмнө
116.206.83.106

Өөр хийх юм олдохгуй..өөр хийх ажил алга бн уу!!!!Идэж уух чинь арай дэндлээ дээ!!!

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Uur xiix ajil zunduu bna,,,, nomer shinechileleee geed ach xolbogdol bxgui! Ganxuug xaraad shinechilne geed gajig yum yarixaa bolichux

Eegii
11 цагийн өмнө
116.206.83.106

Нэг мөсөн алтаар шаачих.

Зочин
26 минутын өмнө
116.206.83.106

Нямбаатар бас мөнгө угааж,хулгай хийхнээ та минь!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.