Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кгд хүч үзсэн үндэсний шигшээ багийн тамирчин К.Ёолк Бразилийн Мишел Августог нэмэлт цагт ялж хүрэл медаль хүртлээ.
Өдгөө 24 настай тамирчин анх удаагаа орсон ДАШТ-дээ ийнхүү амжилттай барилдаж дэлхийн бөх боллоо.
Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдын дэлхийн аваргын 32 дахь медаль түүний дотор 21 дэх хүрэл медалийн эзэн К.Ёолк боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.