СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-14

С.Амарсайхан: Насаараа хөдөлмөрлөж, ирээдүйгээ барьцаалж авсан байр тань таныг хордуулж байж магадгүй

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
18 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч С.Амарсайхан ийн хэлжээ. 

-Барилгын салбарт 300 гаруй стандарт мөрдөгдөж байгаа боловч шаардлага хангаж байгаа нь дөнгөж 20-30 хувь. Үр хүүхдийнхээ ирээдүйг барьцаалж, насаараа хөдөлмөрлөж авсан байр орон сууц нь тохижиж амжаагүй байхад ус, дулаан нь асуудал үүсэж, нурж унах шатах хэмжээний гамшигт хүрсэн.

Гоё сайхан засал чимэглэл, тавилга хэрэгсэл хэрэглээд байдаг ч барилгын материалд ямар химийн бодис, хүнд металл агуулагдаж байгаа талаар өнөөдөр хариуцсан байгууллагууд бүрэн мэдээлэлтэй биш. Өнгө харж мөнгө үрж аюулгүй байдлаа золиосолж байгаа асуудал хаа сайгүй. Физик шинжилгээ хийдэг ч, химийн аюулгүй байдал шалгадаггүй нь бодит үнэн. Үүнээс болж барилгын чанар, эрүүл ахуйн стандарт алдагдсан байна.

Тиймээс стандарт, хариуцлагыг хуульчлах шинэчлэл хийхээр УИХ-аар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн дулхмсүрэн
17 цагийн өмнө
116.206.83.106

Орон сууцны дотор заслыг хятад өнгийн хавтангаар хийж байгаа нь стандартад нийцэхгүй байгааг зогсоох

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.