?Б.Баярбаатар: Дараагийн Засгийн газарт шинэ хүмүүс оруулах ёстой гэж 30 гишүүн гарын үсэг зурсан

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилохыг хэлэлцэж нийт гишүүдийн 94 хувийн саналаар нэр дэвшигч Г.Занданшатарыг томилсон билээ. Өнөөдөр шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх Засгийн сайд нар орж ирэх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Хамтын хариуцлага хүлээх ёстой. Дараагийн Засгийн газар хэр удаан оршин тогтнох вэ гэдэг нь бүрэлдэхүүний хүлээлтээс шууд хамааралтай. Засгийн газарт 23 сайд байна. Үүнийг 15 сайд болгох ёстой. Өмнөх Засгийн газруудын түүхээс харвал 13-16 сайдтай үйл ажиллагаагаа явуулж байсан. Яамгүй сайд нар, хяналтын менежерүүдийг чөлөөлөх ёстой. Нийгмийн хүлээлтийг давахгүй юм гэхэд нийцсэн сайд нар гарч ирэх хэрэгтэй. Дараагийн Засгийн газарт шинэ хүмүүс оруулах ёстой гэж 30 гишүүн гарын үсэг зурсан гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.