СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-06-13

Шинэ Засгийн газрын хэрэгжүүлэх эхний ажил “АЛТ-III” хөтөлбөр

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд дунджаар таван хувиар өсөж байсан бол 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурав. Улсын эдийн засаг дахин хямрах нь цаг хугацааны асуудал болжээ.

Нүүрсний экспорт энэ оны таван сард 40 гаруй хувиар буурч, 33.5 их наяд төгрөгөөр төсөөлсөн төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна.

Иймээс ч эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай чухал цаг үе хэмээн Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар дурдаад буй.

.

Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр хэлсэн үгэндээ:  

- “АЛТ-III” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Алт худалдан авах ажиллагааг илүү уян хатан болгон хэрэгжүүлэх шаардлагатай. 2025 онд 3.4 тонн алт Монголбанканд тушаагдсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад чамлалттай үзүүлэлт. . Иймд нийт олборлолтын 40-50 хувийг албан ёсны худалдан авалтад зориулж, жижиг бичил уурхайчдын эрхзүйн орчныг сайжруулах, татварын уян хатан нөхцөлөөр хангах нь алтны нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлнэ. гэсэн юм.

Тэгвэл нүүрсний үнэ унаж байгаа энэ үед Монголын уул уурхайн салбарын орлого, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гол түүхий эд бол алт. Нэг ёсондоо Монголын эдийн засгийг алтнаас өөр аврах эрдэнэ байхгүй ажээ. Цар тахлын улмаас нүүрсний орлого тэг зогсож, эдийн засаг элгээрээ хэвтсэн хүндхэн үед ч алт аминд орж байлаа.

Дэлхийн зах зээл дээр нэг унц алт 3400 ам.доллар давсан хэдий ч гарцаа нэмэгдүүлсэн алтны үйлдвэрлэлийн шинэ төслүүд манай улсад цөөн. Дөнгөж л хайгуулаас бүтээн байгуулалт, бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжих үйл явц өрнөж байна.

Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадвал нүүрсний дутсан орлогыг алтаар нөхөж, алтны олборлолтыг нэмэгдүүлж, улмаар алтны улсын нөөц болон валютын нөөцийг бүрдүүлэх, улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад томоохон дэмжлэг болно хэмээн эдийн засагчид үзэж байна.

Тиймээс ч Монгол алтны зах зээл дэх байр сууриа тэлэхийн тулд "Алт-III" хөтөлбөрийг эхлүүлээд буй. Алт хөрвөх, хувьсах, юм юманд хэрэглэгдэх хамгийн өндөр үнэлгээтэй гол металл. Уул уурхайгаас хараат эдийн засагтай хөгжиж буй манай оронд ч алтны зах зээл дээрх байр сууриа тэлэх нь өнөөдөр хамгаас чухал.

Хамтарсан Засгийн газрын үед эхлүүлсэн "Алт-III" хөтөлбөрийг шинэ Засгийн газар амжилттай хэрэгжүүлж чадвал улсынхаа эдийн засгийг тогтворжуулах томоохон алхам болно гэдгийг мэргэжлийн экспертүүд зөвлөж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.