СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-13

🔴LIVE: Ж.Алдаржавхлан: Алт3 хөтөлбөрийг хэрэгжүүлж бид үндэсний валютын тогтвортой байдлыг хангах нь зөв

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

"Төсвийн алдагдлыг арилгахын тулд хамгийн түрүүнд зардлуудаа танах ёстой. Алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлж бид үндэсний валютын тогтвортой байдлыг хангах нь зөв" гэж УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Бид төсвийн зардлаа бууруулах шаардлагатай. Нэг жилийн хугацаанд төсвийн зардлаа 7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнийгээ бууруулах ёстой. Хоёрдугаарт, том мега төслүүдийг эрэмбэлээд нэг, хоёрыг нь барьж авч ажил хэрэг болгох шаардлагатай. Бүгдийг нь хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Төсвийн үр ашиггүй олон зардлыг буулгаж, урсгал зардлыг багасгах ёстой. тэгж байж хөрөнгө оруулалтаа нэмнэ. Бэлэн байгаа төсвөө л танамаар байна.
Алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлж бид үндэсний валютын тогтвортой байдлыг хангах нь зөв гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.