"Алтны шороон ордуудын нөөц нэлээдгүй буурсан. Үндсэн ордуудаа ашиглахаас өөр замгүй болсон" гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Уул уурхайн баялаг маань манай улсын экспортын гол орлогыг бүрдүүлж байна. Нүүрс, зэсийн дараа алт ордог. Манай улс оргил үедээ 20-24 тонн алтыг төв банкандаа тушааж, валютын нөөцөө бүрдүүлж байсан. Цар тахлын үед алтнаас тэрбум ам.долларын орлого авч байсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд бууралт ажиглагдаж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 4 тонн байна. Энэ бол маш чамлалттай тоо. Харин дэлхийн зах зээл дээр алтны үнэ оргил үедээ байна. Алт олборлолтыг дэмжих тал дээр ажиллах л хэрэгтэй. Алтны шороон ордуудын нөөц нэлээдгүй буурсан. Үндсэн ордуудаа ашиглахаас өөр замгүй болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.