СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-06-13

Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монголбанк нь 2024 онд зохион байгуулагдсан Дэлхийн алтны зөвлөлийн хурлаар Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудтай хамтран бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгох, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэх зорилготой “Лондоны зарчмууд” багц зарчимд нэгдсэн.

Энэ хүрээнд Монголбанк Швейцарын “Хариуцлагатай Алтны Холбоо” /Swiss Better Gold Association/ болон “Аргор Хераиус” /Argor Heraeus SA/ алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд хамтран жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхайчдын хариуцлагатайгаар олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн компанид түүхий эдээр нийлүүлэх боломж бүрдэж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхай эрхлэгчдийг хамруулан төслийн эхний шатны ажлуудыг гүйцэтгэх ба энэ ажилд

Монгол Улсын хууль, дүрэм журмын хүрээнд шударгаар олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн зах зээлд нийлүүлснээр Монгол Улсын алтны олборлолт, нийлүүлэлтийн сүлжээ нь ил тод, найдвартай гэдгийг илэрхийлэхээс гадна алт олборлогч бичил уурхайчдад тушаасан алтных нь кг тутамд урамшуулал олгогдоно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.