СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-12

Эх оронч худалдан авалтад уриалсан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн эхэллээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих, борлуулалт, зах зээлийг нь тэлэх, олон нийтэд бараа бүтээгдэхүүнийг нь таниулан сурталчлах зорилготой “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн дөрвөн өдрийн туршид Төв талбайд дэлгэж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 300 гаруй үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Үзэсгэлэн худалдааг нээж Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь ажиллаж, амьдардаг. Бид үйлдвэрлэгч улс болохын суурь нөхцөл нь өрх бүр үйлдвэрлэгч байхад оршино. Эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьжиргаа сайжрах, дундаж давхарга ихсэхийн үндэс нь өрхийн үйлдвэрлэл. Бид юу хийж чаддаг вэ, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах уу, бидэнд хангалттай зах зээл бий юү зэрэг асуултад ЖДҮ эрхлэгчид тодорхой хариулж байна. Хэрэглэгч эх оронч худалдан авалт хийх хүсэл эрмэлзэлтэй байвал тэр хэрээр энэ салбар хөгжиж боломж бүрэн байна. Тиймээс гадна дотны жуулчин хүлээж авдаг компани, аж ахуйн нэгж, хувь хүн та Төв талбайдаа хүрэлцэн ирж тухлан саатаж, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих худалдан авалт хийхийг уриалж байна. Монгол үндэсний хэв шинжийг агуулсан, ур хийц шингээсэн бүтээгдэхүүнээс гадна эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээс таалан сонгоорой” гэлээ.  

Монгол Улсын хэмжээнд 60 гаруй мянган аж ахуйн нэгж, 900 гаруй мянган иргэн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт ажилладаг гэх тоо бий.  Ноос ноолуур, арьс шир, хүнс, бэлэн хувцас, гар урлалын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалж байна. Үзэсгэлэн худалдааг дөрвөн өдөр дэлгэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.