УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
-Сонгуулиас сонгуульд улс төрийн намууд төр цомхон, төсөв хэмнэлттэй, татвар бууруулна гэх мэт асуудал ярьж гарч ирдэг. Засгийн газар байгуулагдах явцад салхины чиглэл өөрчлөгддөг. Үе үеийн Засгийн газрын бүтцээс харахад хэн сайд болохоос хамаарч яамдын үйл ажиллагаа чиглэл, нэр өөрчлөгддөг. Шинэ Засгийн газрын бүтэц хэр цомхон, хэмнэлттэй байх вэ.
Иргэдийн амьдралын чанар муудаж, айл өрхийн дундаж орлого 2,3 сая хүрэхгүй байна. Өмнөх Засгийн газар гол мега төслүүд дээрээ анхаарал тавьж, иргэдийн ахуй амьдрал, орлого, ажлын байр, ажиллах хүчний асуудал, гадаадад байгаа иргэдийг эх оронд нь авчрах асуудлыг орхигдуулсан.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар:
-Яамдын нэрс өөрчлөх, бүтэц цөөлөх асуудал нь алсын хараатай бодлого биш. Зардлын хэмнэл төрийн бодлого, хэрэгжүүлэх ажилтайгаа уялдаж байх ёстой. Аль болох тогтвортой байдлыг хангаж онцын шаардлагагүй бол илүүдэл эрхтнүүдийн тайрч ажиллах шаардлагатай гэж бодож байгаа. Олон улсын туршлагаар ажиллах хүчнээ гадны улсаас буцааж эх оронд нь авчрах бодлогыг хэрэгжүүлнэ. Хэрэглээний багцаандаа анхаарахгүй хэт том юм ярьж, ард түмний аж амьдрал руу анхаарахгүй байгаа гэдэг нь үнэн. Иргэдийн орлогын бодит өсөлтөд анхаарч, ажлын байранд анхаарал хандуулж, ажиллах хүчний “Зөгийн үүр” бодлогыг сэргээж хэрэгжүүлнэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.