?Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн хугацааг хуучин хэвэнд хүргэхгүй бол ахмадуудтайгаа нийлж жагсана
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Малчны тухай хууль өнгөрсөн оны тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан. Хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжийг гаргаж өгсөн. Энэ хууль нь 2024 оны долдугаар сарын 1-нээс 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл салбарын сайд нь журмаа оруулж ирээгүй. Хууль гарсан байхад хуулийг биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл явлаа. Тиймээс шинэ сайдад илүү шаардлага тавьж ажиллана. Тэтгэврийн зээлийн хугацааг хуучин хэвэнд хүргэхгүй бол ахмадуудтайгаа нийлж жагсана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.