?Х.Тэмүүжин: Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгах санаачилга гаргасан

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Тодруулбал, Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгах хуулийн төслийг өргөн барьжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Манайх гурван даргын улс гэж би байнга хэлдэг. УИХ-ын чуулган дээр гурван дарга өөрсдийгөө төрийн өндөрлөгүүд гэж цоллоод УИХ-ын толгой дээр гараад суучхаж байна. Олон улсын жишгээр парламентын толгой дээр гарч суухийг хуралдаан даргалагч буюу УИХ-ын даргад зөвшөөрдөг. Тиймээс Ерөнхий сайдын суудлыг буулгах санаачилга гаргасан. Хамгийн гол нь Үндсэн хуулийн дэг журмыг сахиулах гэсэн явдал. Парламент дотроо эрх мэдэл хуваарилагддаг. Олонх шийдвэр гаргаж цөөнх хяналт тавьдаг. Хяналт тавьж байгаа парламентын цөөнх ижил хэмжээний мэтгэлцэхийн тулд олонхын байр суурийг илэрхийлж байгаа Ерөнхий сайд УИХ-ын гишүүн хоёр ижил түвшинд байх ёстой гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.