Л.Гантөмөр: Ардчилсан намаас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын “арьсыг нь өвчинө”
УИХ дахь Ардчилсан намы бүлэг яг одоо хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэж байна.
Бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Гомбожавын Занданшатар оролцож гишүүдийн асуултад хариулж байгаа юм.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр:
-Ардчилсан намаас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын “арьсыг нь өвчинө”. Төрийн өмчит компани дээр байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс Засгийн газраас томилогдсон байгаа шүү. Тэд нарыг авч хаячхаад дур зоргоороо иддэг, уудаг, тараадаг тэр амьдрал руугаа шилжих гэж байгаа бол бид нар өршөөхгүй гэдгээ хэлье гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.