СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-11

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвслээс уриалга гаргав

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвслээс уриалга гаргажээ.

Тус уриалгад

Монгол Улсад ардчилсан, бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл бүрэлдэн хөгжсөн сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Үндсэн хуулиар баталгаажсан улс төр, нийгмийн тогтолцооны хүрээнд ард, иргэд төр засгаа шууд сонгох эрх мэдлээ эдэлж, түүнчлэн үйл ажиллагааг нь хянах, үзэл бодлоо илэрхийлэх замаар төрийн хэрэгт оролцож ирсэн нь ардчиллын амин чухал үзүүлэлт бөгөөд энэ үйл явц дунд сэтгүүл зүй олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд хэрэгжүүлж ирсэн туршлагатай билээ.

Хэвлэн нийтлэх нь иргэн бүрт олгогдсон эрх, эрх чөлөө мөний зэрэгцээ энэ дунд мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа хэрхэн яаж ялгарах нь сэтгүүлч, редакц өөрийн үзэл бодол, хувийн итгэл үнэмшлээс илүүтэй олон талт байр суурь, баримт, үйл явдлыг тухайн цаг, хугацаа, нөхцөл байдалд хамгийн бодитоор уншигч, үзэгчдэд хүргэх замаар олон нийтэд дүгнэлт хийх, цаашлаад шийдвэр гаргахад нь шаардагдах мэдээ, мэдээллийг хүргэх үүргийг ёс зүйтэй гүйцэтгэх байдлаар илэрхийлэгддэг.

Эрүүл, зүй зохист нийгмийн үндэс нь бодит мэдээлэл бүхий иргэд бөгөөд нийгэм энэхүү рациональ шинжээ алдах тохиолдолд ямарваа зөв бодлого, шийдвэр хэрэгжих боломжгүйд хүрдгийг өнөөдрийн ардчиллыг буй болгох хүртэлх хүн төрөлхтний түүх нотолсон билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц, сэтгүүлчийн мэргэжлийн байдал, мэргэжилдээ хандах хандлага, мэргэжлийн ёс зүй нь хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх институцийг тодорхойлох төдийгүй

Олон улсад хэмээн судалгаагаар тогтоогдсон нь бий.

Энэхүү чиг хандлага Монголын хэвлэл мэдээлэлд тод биежсэн нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн улс төр, нийгмийн үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй байдал, тэр дундаа

Монголын ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт жил тутам уруудаж, хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл суларч байгаад бурууг дан гадны хүчин зүйлээс хайхаас илүүтэй сэтгүүлч бид мэргэжлийг үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүй билээ.

Хэвлэл мэдээлэл, хараат бус бие даасан чөлөөт хэвлэлийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, мэргэжлийн үүргээ ухамсарлаж, .

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.