?LIVE: Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их зардал гаргах эрсдэлтэй

Авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах нийтийн өргөдлийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Тус өргөдлийн асуудлаар Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайгаас зарим зүйлсийг тодрууллаа. 

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай:

-Татвар багаслаа гэдэг нь иргэдэд алдагдалтай. Үүнийг өмнө ч би ярьж байсан. Нийслэлийн автозамын сүлжээ 1230 км байгаа. Автозам яг шүд шиг. Өвдөж эхэлсэн цагаас нь засвал өвдөлт бага. Яг үүнтэй адил
Улаанбаатар хотын нийт автозамын 82 хувь нь зайлшгүй засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна. Одоо үүнийг засварлахгүй бол 95 хувьд хүрнэ гэдэг тооцооллыг гаргасан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.