Хэн нь тодорхойгүй цогцос олджээ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Залаатын хонхор гэх газраас энэ сарын 7-нд нэгэн хүний араг яс ил гарсныг нутгийн иргэд олж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Тус аймгийн гэнэ. Шүүхийн шинжилгээний байгууллагынхнаар цогцсыг шинжлүүлэхэд 60 гаруй насны эрэгтэй хүнийх гэж дүгнэсэн аж. Улмаар цагдаагийнхан орон нутгийн хэмжээнд эрэн сурвалжилж буй хүний мэдээлэлтэй тулгаж үзээд Улаанбадрах сумын II багийн нутаг, Элсэн далай гэх газраас 2024 оны есдүгээр сарын 7-8нд шилжих шөнө сураггүй алга болсон, Сайншанд сумд оршин суудаг 63 настай Г-ынх байж болзошгүй гэж дүгнэсэн гэнэ. Өдгөө цагдаагийнхан нарийвчилсан шинжилгээ хийлгэж, гаднын нөлөөтэйгөөр амиа алдсан уу, золгүй байдлаас болсон уу гэдгийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.