СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-09

🔴LIVE: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын Бага хурлын гишүүдийн 67.8 хувь нь дэмжжээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг дэмжсэн МАН-ын Бага хурлын шийдвэрийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулав. 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:

-МАН-ын VII Бага хурал хуралдлаа. Өнөөдрийн хуралд нийт 347 гишүүн оролцлоо. МАН-ын Бага хурал 6 цаг гаруй хугацаанд хуралдсан. МАН-ын Бага хурлын 50 гаруй гишүүн бодлогын асуудлаар санал хэлсэн.

Ерөнхий сайдад нийт дөрвөн хүн нэр дэвшсэн. Ингээд хоёр гишүүн нэрээ татаж Г.Занданшатар болон Г.Тэмүүлэн нар нэр дэвшсэн. Ингээд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт боллоо. . Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу шинэ ерөнхий сайдын нэрийг хүргүүлэх болно. 

Шинэ ерөнхий сайд томилогдоод бүтэц бүрэлдэхүүний хуулиа оруулж, парламент, засгийн газрын түвшинд хэрхэн ажиллахаа нээлттэй зарлаад явна гэж бодож байна. Бид парламентад 53.06 хувийн саналыг эзэлж байгаа улс төрийн хүчин учраас шинэ Ерөнхий сайд томилогдоно гэж итгэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.