Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд, МАН-ын даргад ЕТГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар нэр дэвшиж, саналт хураалт явагдаж байна.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Ерөнхий сайдад нэр дэвшигч нар асуусан асуулт бүрд маш тодорхой хариулсан.
Өмнөх Засгийн газрын сайн талуудыг нь үргэлжлүүлье. Сул талуудыг нь хаяад сайжруулъя. Дараагийн Засгийн газрыг цомхон, үр бүтээлтэй ажиллах чадамжтай, бүтээмж өндөртэй байх тал дээр анхаарч ажиллах зүйлүүд ярьсан.
Ардчилсан нам дахиж засагтай хамтрахгүй. Бусад намуудтай хамтрах эсэх асуудлыг Бага хурлын шийдвэрээр эцэслэнэ. Г.Занданшатар даргын хувьд "Эрхзүйн хувьд дангаараа засаглах ёстой. Намын гишүүдийн хүсэлтийг харгалзана" гэсэн хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.