?LIVE: Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Даваадалай ТҮЦ эрхлэгчидтэй пүрэв гарагт дахин уулзана
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэд хэдэн саналыг тавьсан. Тодруулбал, ажлын байр санал болгох, нэг удаагийн нөхөх олговор олгох, лангуу түрээслэх асуудлыг шийдвэрлэх зэрэг санал тавьсан. Тэгвэл ТҮЦ эрхлэгчид өнөөдөр Тусгаар тогтнолын талбайн гадна жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж жагсав. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Даваадалай ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Даваадалай:
-Бидний зүгээс ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Хуулийн дагуу зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах эрх чинь нээлттэй байгаа. Нийслэлээс худалдааны 48 төв, үйлчилгээний газар ажлын байр бэлдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар 40 гаруй иргэн тус төв дээр ажиллаж байна. Бидний хувьд хотын өнгө үзэмжийг сайжруулах гэж оролдож байна.
Хотын асуудлыг намын асуудал болгож болохгүй. Хуульд заасны дагуу жагсаал, цуглаан хийх зөвшөөрлөө авч жагсах ёстой. Хот хөгжөөд цаашаа алхах ёстой. Энэ долоо хоногийн пүрэв гарагт уулзаж асуудлаа дахин ярья гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.