"Ард түмнийхээ амьдралыг аль ч түвшинд ойлгодог. Дэд бүтцийг дэмждэг, цахилгаан станц барих ерөнхий сайд хэрэгтэй байна. Манай нам боловсон хүчний нөөц хангалттай байгаа" гэж МАН-ын Бага хурлын гишүүн Л.Наранбаатар хэлж байна.
МАН-ын Бага хурлын гишүүн Л.Наранбаатар:
-Геологи, уул уурхайн салбар зогсчихсон байна. Энэ геологи, уул уурхайн салбарыг олборлолтын салбараас түрүүлж явуулж чадах, уул уурхайн салбарын зовлонг ойлгодог, хөрөнгө оруулалт татах чадвартай ерөнхий сайд хэрэгтэй байна.
Түүнчлэн ард түмнийхээ амьдралыг аль ч түвшинд ойлгодог. Дэд бүтцийг дэмждэг, цахилгаан станц барих ерөнхий сайд шаардлагатай байна. Манай намд ерөнхий сайд хийж чадах олон залуу байна. Ард түмэн манай намыг дангаараа засгийн газраа бүрдүүл гэж олонх болгосон. Бид дангаараа засгаа бүрдүүлээд явах бүрэн боломжтой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.