?LIVE: С.Анхбаяр: МАН, АН, Монгол Улс Женконгоос салж байж хөгжил ярина

"МАН-ын Бага хурлын гишүүд Женкогоос л салъя гэдэг зорилгоор хамтарсан засгийн газрыг унагаасан. Энэ зорилгоо л биелүүлэх ёстой. Женкогийн хүмүүсээс салъя" гэж Увс аймгийн МАН-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн С.Анхбаяр хэллээ.

Увс аймгийн МАН-ын гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн С.Анхбаяр С.Анхбаяр:

-МАН-ын Удирдах зөвлөл арван цагаас хуралдаж эхэлсэн. Одоогийн байдлаар нэр тодроогүй байна. Хэн ерөнхий сайд болох нь тодорхойгүй байна. Бага хурал дээр ямар нэр орж ирэхийг мэдэхгүй байна. Өмнөх хурлаар хотод ирээд арваад хоноод буцсан. Дахиад ирлээ.

Нэг л зорилго байгаа. . Женкогийн хүмүүсээс салъя. Одоо МАН, АН, Монгол Улс Женконгоос салж байж хөгжил ярина гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.