СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-06-07

Т.Мөнхсайхан: Хойд бүс хавдрын төвтэй болно

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 цагийн өмнө

ЭМЯ-ны харьяа хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг ХСҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хавдар судлаач эмч нарын 250 орчим төлөөлөл зөвлөлдөж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Хавдрын тусламж үйлчилгээг иргэн төвтэй болгох цогц шинэчлэлийн ажлыг өнгөрсөн арван сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн. Цаашид аймаг, дүүргүүдэд хэрэгжүүлэх талаар үндсэн танилцуулгаа өнөөдөр хийж байна. ХСҮТ хүртэлх оношилгоо, шинжилгээ, ХСҮТ-ийн тусламж үйлчилгээний оочир дугаарын чирэгдлийг бууруулах гэсэн үндсэн хоёр чиглэлээр ажиллаж байна. Зөвлөгөөнөөр 330 сумын бүх өрхийн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээ авч буй иргэдийн мэдээллийг хүргэж байна. Үүний үндсэн дээр харьяалалд байгаа хавдартай иргэдийг хяналтдаа авч, 13А маягтыг цахим болгох шийдэлд хүрнэ. Иргэн тухайн аймаг, дүүрэг дээрээ шаардлагатай шинжилгээгээ бүрдүүлээд ХСҮТ-д очсоноор ачаалал үүсгэхгүй үйлчлүүлэх боломж бүрдэж байна. 

Мөн ХСҮТ-ийн доторх эмнэлгийн зохион байгуулалт дээр онцгой анхаарал хандуулж байна. . Мөн өнөөдөр цаг авахад маргааш нь очоод үзүүлэх боломжтой болно. Иргэд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хоёр сарын турш оочирлож үйлчилгээ авдаг байсан. Тэгвэл бид зөв зохион байгуулалт санхүүжилтийг хийснээр туяа эмчилгээг хийлгэх шаардлагатай л бол маргааш нь хийлгэх боломжийг бүрдүүлнэ. Төвлөрлийг сааруулахын тулд аймаг, дүүргийн тусламжийг сайжруулах бодлого маань хэрэгжиж эхэлж байна. Мөн. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг худалдаж авах тендер сонгон шалгаруулалтын шатандаа явж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 цагийн өмнө
116.206.83.106

Баяр хүргэе.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.