СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-06

Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журмыг баталлаа

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
19 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайдын 2025 оны зураадугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ыг баталжээ.

Тус журмыг батлуулсантай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нартай цахим хурал хийж, журмыг танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжилтэд анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх анги, салбараас бусад орон нутгийн салбар, нэгжийг Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл, Төвийн бүсэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Улаанбаатарын бүсэд нийслэл Улаанбаатар хот хамаарах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.