?LIVE: Ж.Ганбаатар: Эдийн засгийн асуудлаа сэргээж чадах хүн Ерөнхий сайд болох ёстой

"Эдийн засгийн асуудлаа сэргээж чадах хүн Ерөнхий сайд болох ёстой" гэж УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Удирдах зөвлөл хуралдаж байна. Ирц хангалттай сайн байна.

Эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал байна. Валютын ханш, экспорт ямар байгааг бүгд л харж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ямар байгаа билээ. Энэ асуудлуудыг хамгийн түрүүнд шийдвэрлэх нь чухал байна. Түүнээс хэн байх нь чухал биш. УИХ-ын гишүүн бус хүн ерөнхий сайд болох үгүйг Бага хурал шийдэх байх. Миний хувьд Бага хурлынхаа шийдвэрийг дагана гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.