Дөрвөн хүүхэд, нэг том хүн галд өртөж амиа алдсан харамсалтай хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна.
Цагдаагийн байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 сарын 05-нд шилжих шөнө 01 цаг 35 минутад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Айл шатаад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар иргэн Х-ийн таван ханатай залгаж барьсан хоёр монгол гэр шатсаны улмаас нэг том хүн, бага насны дөрвөн хүүхэд нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Гал гарсан болон иргэдийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагааг явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.