Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Хөдөө аж ахуйн салбарыг зохицуулдаг салбар хуулиуд бий. Гэтэл салбар хуулиудын хоорондын бодлого уялдаа холбоог хангасан малгай хууль дутагдалтай байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа олон үндэсний хөдөлгөөнийг зохицуулах чухал хууль хөдөө аж ахуйн анхдагч хууль. Мөн хөдөө аж ахуйн түүхий эд үнэгүйдэж байна. Үйлдвэрлэгч нар хүртэл чанарт бус тоонд анхаарч эхэлсэн. Тиймээс чанарт суурилсан үнийн тогтолцоог бий болгох, өртгийн сүлжээг оновчлох асуудлуудыг хуулиар зохицуулж өгнө.
Хүнсний хувьсгал хөдөлгөөнийг илүү эрчимжүүлж ажиллахын тулд Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. 2012 онд тус хуулийг шинэчлэн найруулснаас хойш нэмэлт өөрчлөлт хийгдээгүй ирсэн. 13 жилийн дараа хуулийн хэрэгжилтийн дүгнэлт 32,5 хувьтай гарсан. Манай улс хүнсний 46 хувиа импортоор авдаг. Жил ирэх тусам импортын тоо хэмжээ нэмэгдэж байгаа. Гэтэл хүнсний аюулгүй байдал хангагдаж чадаж байгаа юу гэдэг асуудал чухал. Хоршоо хууль буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Дээрх гурван чухал хуулийн гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын гишүүдийн дунд явууллаа. Олон оролцогч талуудаас санал авч, боловсруулснаар хаврын чуулганд багтаж өргөн барина гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.