СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-04

🔴Б.Чойжилсүрэн: Тогтой байх уу, тоггүй байх уу гэдгийг дараагийн сайд мэднэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Гуравдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын тогтоол гарч, эрчим хүчний ТӨХК-иудын хувьцааны 66 хувийг хэрэгжүүлэгч этгээдээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг томилсон. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь олгосон. Өнөөдрийг хүртэл энэ асуудал нэг талдаа гарахгүй байсаар ийм байдалд хүрлээ. Би ёс зүйн хариуцлага хүлээнэ. Гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш эрчим хүчний салбарын ТУЗ нэг ч хуралдаагүй. Зуны горим, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хийж чадаагүй байдалтай байна.

. Дулааны үнийг тавдугаар сарын 16-наас нэмэгдүүлэхээр зохицуулах хорооны шийдвэр гарсан байсан. Засгаас 2026 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах тогтоол гаргасан. Эрчим хүч 10 төгрөгөөр үйлдвэрлэж, 380 төгрөгөөр борлуулж байгаа. Алдагдлууд өр төлбөр болж байна. Эрчим хүчний салбар тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөлд орсон нь үнэн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.