“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Юун түрүүнд гишүүдийнхээ санаа зовинол, эгдүүг хүргэсэндээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Би сураг шүү гэж тодорхой хэлсэн. Монгол Улсын Их хурлын гишүүд эх хэлээрээ ойлголцдог байх хэрэгтэй. Би тодорхой хэлсэн, энэ сураг шүү гэж анхааруулж хэлсэн. Монголд сураг сонсоод бусдад хэлэх эрх байгаа шүү.
Ер нь хэлчихье. Сураг биш байлаа гэж бодсон ч, чихэн дээр салхилсан ч би энэ үгэнд итгэнэ. Яагаад гэхээр би улс төрийн мэдээлэлд ойрхон арван хэдэн жил ажилласан хүн. 60 тэрбумын хэрэг, Хөгжлийн банкны асуудал, ЖДҮ юу болж байсныг бүгд мартсан. Өнөөдөр улсын 14, хотын 24 мега төсөл, хэдэн зуун триллион төгрөгийн асуудал яригдаж байгаа тул би энэ үгэндээ итгэж байгаа юм. Хэрэв үнэхээр бичлэг үзээд ойлгодоггүй бол парламент жинхэнэ муухай харагдана шүү гишүүд ээ!
Намайг парламентыг муухай харагдуулж байна гэж байна. Хэдэн гишүүнтэйгээ мэдэхгүй сууж байгаа гишүүд муухай харагдаж байна. Сонссон үгээ ойлгож ярьчих. Монгол хүн юм бол монголоор сонсож сур, эх хэлээрээ ойлголцдог байх шаардлагыг та бүхэнд тавьж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
согтуу наасан
Архи ууж орж ирчихээд эмэгтэй гишүүдтэй хэрэлдэв
Үхэж далд ороочээ.Хаанаас төрсөн босоо ороолон бэ.Ард түмнийг бүү доромжил.Зайл.Амоасан мөнгөө аваад архидаад бэ уу.