СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴ЧУУЛГАН: Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр нэг засгийн газрын асуудал бус цаашид Монгол Улс ямар замаар хөгжих вэ гэдгийг шийднэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг тогтоолын төсөлд тусгасан. Монгол улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн цаг мөч ирж байна. Шинэ парламент байгуулсан анхны засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх шийдвэрийг гаргах гэж байна. Энэ нь нэг засгийн газрын асуудал бус цаашид Монгол Улс ямар замаар хөгжих вэ гэдгийг шийдвэрлэх юм гэв. 

Ингээд УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын чуулганы хуралдаанд 109 гишүүн оролцож байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.