СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын ХХААХҮЯ, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийн хамтаар албан ёсны хэлэлцээ хийж,  өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцжээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, хоёр улсын Засгийн газрын гишүүд тэргүүтэй албаныхан албан ёсны баримт бичигт зурав.

Энэ үеэр “Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Туркменистаны талаас Хөнгөн үйлдвэрийн сайд Н.Оразгелдиев нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт тусгаснаар хоёр улсын хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.