? ТББХ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг "НУУЦААР БОЛОН ЦААСААР" санал хураахаар тогтов
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг "НУУЦААР БОЛОН ЦААСААР" санал хураалгахаар тогтлоо. Хуралдаанд оролцсон 23 гишүүдийн 13 нь дэмжиж, 69,6%-иар санал дэмжигдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.