?Л.Оюун-Эрдэнэ: Санал хураалтын дараа хэн нь ямар сайд болохыг ард түмэн бүгдийг хараарай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Том төслүүдээ хурдан явуулсан нь Засгийн газрын алдаа болсон. Том төслүүдээ хөдөлгөсөн юм чинь одоо Ардчилсан нам хэрэгтэй юу гэдэг асуудал босож ирсэн нь нууц биш. Шахсан хүмүүсийн дийлэнх нь тийм юм ярьсан. Ардчилсан намын сайд нар маш сайн ажилласан тул Хамтарсан Засгийн газар байх нь зөв.

. Зүгээр орлогоо нотлох асуудал байсан бол би залуучуудтай гараад уулзчих байсан. Нөгөө л нэг сандал суудлын асуудал үүссэн.

Стратегийн орд газрын хэлэлцэлтэй холбоотойгоор бүх асуудал нэгдэж байгаа нь бодитой үнэн. . Жижиг эрх ашгаас болж хөгжлийн том боломжийг устгаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.