Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 4816 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 2-ны байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 4816, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 642, гэрээр 1025, эдгэрсэн 3147, хавьтал 36307, нас баралт хоёр бүртгэгдээд байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

1 ug5e3lALVInZHDAZGFfCOQ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.