? Ж.Баярмаа: Манай нөхрийг АТГ-аас дуудаж, "Хөрөнгө орлогоо нотол!" гэж дарамталсан

"Манай нөхрийг АТГ-аас дуудаж, "Хөрөнгө орлогоо нотол!" гэж дарамталсан. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг аргыг хэрэглэж байна. Манай улсад дарангуйлал тогтсон байна" гэж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Тавдугаар сарын 28-нд буюу лхагва гарагийн орой манай нөхөр, ахыг АТГ дуудаж байцаалт авсан. Ингэхдээ маргааш 11.00 цаг гэхэд бүх баримт, нотолгоог цуглуулж ир гэдэг үүрэг өгсөн байсан. Мэдээж хүний амьдралын 20-30-аад жилийн түүх явдаг учраас хөрөнгө орлогын бүх мэдээллээ бэлтгэх шаардлагатай болно. Гэтэл үүнд 24 цаг битгий хэл 12 цаг ч өгөөгүй.

Өнөөдөр бид амжихгүйгээ мэдэгдэж өмгөөлөгч авахаа хэлсэн боловч хугацаа дууссан, дахиж баримт нотолгоо авахгүй гэж дарамталсан байна. Өөрөөр хэлбэл биднийг хоёр хоногийн дотор орлогоо нотлохыг шаардаж дарамталсан үйлдлийг АТГ гаргасан. 

Гэтэл өнөөдөр миний гэр бүлийн хүмүүсээр оролдож байгаа нь миний амыг хаах гэсэн арга хэрэгсэл гэж би бодож байна. Гэхдээ хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг аргаар намайг дуугүй болгох гэж байна. Ерөнхий сайд өөрийнхөө хүүхдийн төгөлдөр хуурын багшаар дамжуулж намайг гүтгэнэ гэвэл чадахгүй шүү. АТГ гэдэг газарт итгэж байгаа. Манай улсад дарангуйлал тогтох гээд байна. Маш харамсалтай байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.