СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-30

🔴 Л.Энхнасан: Дунд, ахлах ангийн сурагчдад үдийн хоол өгөх шаардлагатай байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

"Дунд, ахлах ангийн сурагчдад үдийн хоол өгөх шаардлагатай байна" гэж УИХ-ын гишүүн Л.Энхнасан хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Чуулганы хуралдаанаар Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.

Манай улс хүний хөгжил тэр дундаа эрүүл мэнд, боловсролд бид хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай байна. Харин өнөөдөр бид зам барилга байгууламждаа илүү анхаарч байна. Үүнээс гадна гэж харж байна. 

Манай улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Сургуулийн орчин дахь аюулгүй байдал зөрчигдөж байна. Архи тамхины худалдаа эрхлэлт сургуулийн ойр орчимд их байна. Түүнчлэн зам тээврийн осол ихээр бүртгэгдэж байна. Сургуулиас гараад л авто зам байдагтай холбоотой. Энэ талын эрх зүйн орчинг сайжруулахаар ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.