СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Хүүхдийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн төсөл боловсруулжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

Хүүхдийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн төсөл боловсруулсан талаар УИХ-ын зарим гишүүн мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төслийг зарим гишүүд санаачлан боловсруулснаа Хүүхдийн баярын өмнө та бүхэнд танилцуулж байна.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод зааснаар тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэдэг гол зарчмыг удирдлага болгон ажилласан. Үүний дагуу бид зөвхөн ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн хөгжлийг даалгаад орхих биш, хичээлээс гадуур үйл ажиллагаа буюу хүүхдийн хөгжлийг дэмжсэн хувь хүний, амьдрах ухааны сургалт, хүүхдүүдийн авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, спортоор хичээллэх, гадаад хэл суралцах зэргийг дэмжих зорилгоор бид энэ хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь бүх нийтийн оролцоо хамгийн маш чухал юм. Эцэг, эх асран хамгаалагчдын зүгээс хүүхдийнхээ хөгжлийн асуудалд онцгой анхаарах зүйл дээр төрийн байгууллага, орон нутгийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага байгаа учир дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийн тухай хуулиас гадна хүүхдийн хөгжлийн асуудлыг тусад нь хуульчилж үзэх нь зүйтэй гэж үзсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.