?О.Уламсайхан: УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэж найдаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ нар "Огцрох амархан" жагсаалын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“Огцрох амархан” жагсаалын төлөөлөл О.Уламсайхан:

-Энэ жагсаал Ерөнхий сайдыг огцрох хүртэл үргэлжилнэ. Субъект нь хэн байх нь хамаагүй. Өөр ямар ч улс төрч байсан ийм алдаа гаргаж, ёс зүйн хувьд бүдэрсэн бол огцруултал нь жагсах байсан. Уулзалтаар нам болгоны төлөөлөл байсанд сайшаалтай хандаж байна. Орлогоо нотлох нь зөв гэдэгтэй санал нэгдсэн. Орлогоо нотолж чадахгүйдээ хүрэх юм бол огцрох нь зөв гэдэг байр суурьтай ч гишүүд байсан. УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэж найдаж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.