?Ж.Бат-Эрдэнэ: Жагсагч залуустай тайван замаар ярилцаж, сонслоо. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг чуулганаар нээлттэй хэлэлцэнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ нар "Огцрох амархан" жагсаалын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Тус уулзалтын талаар УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ:
-Жагсагч залуустай тайван замаар ярилцаж, сонслоо. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал ирэх долоо хоногт хэлэлцэгдээд явна. Үүний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас хүссэн асуултаа асуух боломжтой гэдгийг өнөөдөр уулзсан залуусдаа хэлсэн.
Ерөнхий сайдын тухайд орлогоо нотолно гэдгээ илэрхийлсээр байгаа.
Тогтоолын төслийг чуулганаар баталсан тохиолдолд Засгийн газар үргэлжлээд ажиллана. Батлаагүй тохиолдолд Засгийн газрын тэргүүнийг огцорсонд тооцно. Ийм асуудал гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн хугацаанд томилох хуулийн заалттай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.