СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-05-27

Энэтхэгийн хавдар, элэг шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч нар говийн бүсэд сургалт зохион байгуулав

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Говийн дөрвөн аймгийн эрүүл мэндийн гадаад хамтын ажиллагааг сайжруулах уулзалт зохион байгуулав. 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ТОП 5 эмнэлгийн нэг, 17 салбар бүхий Макс супер мэргэжлийн эмнэлгийн гадаад харилцааны алба болон хавдар, элэгний эмгэг, элэг шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч нарыг тусгайлан урьж уулзалт хийсэн байна.

"Говийн бүсийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах нь" сэдэвт гадаад хамтын ажиллагааны уулзалт арга хэмжээнд говийн дөрвөн аймгийн эрүүл мэндийн салбарынхныг оролцуулсан байна. 

Монгол улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болох хавдар, элэгний эмгэгийн эмчилгээнд олон улсын туршлага, эмчилгээний инновац нэвтрүүлэх, говийн бүсэд авч хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэх, онол арга зүй, бодлогын шийдэл гаргах зорилготой гэж УИХ-ын гишүүн Р.Сэддорж хэллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.