?LIVE: Х.Тэмүүжин: Ардчилсан намын найман сайд засгаас гарах өргөдлөө өгнө
"УИХ-аас хамтарсан засгийн газрыг огцруулахгүй гэх шийдвэр гаргасан ч Ардчилсан намын найман сайд засгаас гарах өргөдлөө өгнө. Хөөгдсөн Ардчилсан намынхан Ерөнхий сайдыг авч үлдэх кноп дарахгүй" гэж УИХ-ын Х.Тэмүүжин хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Засгийн газрын асуудал хүссэн хүсээгүй УИХ-аар орно. Хүлээгээд л байж байна.
Хөөгдсөн бид нар одоо ерөнхий сайдыг авч үлдэх кноп дарахгүй. Ардчилсан намын 42 гишүүн нэг цул болж, сөрөг хүчний ажлаа хийх ёстой. Бид бүхэн хүнээс хамааралгүй нийгэм бий болгож чадаагүй. Монгол Улс гурван даргын улс болсон. Тэр гурван хүн өглөө хэрхэн босохоос шалтгаалж, Монголын хувь заяа савлаж байна. Иймд УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллах шаардлагатай байна.
Хөөгдөж гарчихаад буцаад засагт орох уу гэхээр нь оръё гэдэг сүг сүлд нь хаясан юм гэж юу байх вэ дээ. Түүнчлэн засгийг авч үлдсэн тохиолдолд манай найман сайд засгаас гарах өргөдлөө өгнө гэдгээ илэрхийлсэн. Ерөнхий сайд тус асуудлаа оруулж ирэхгүй удсан тохиолдолд дутуу байгаа 32 гарын үсгийг манай намынхан зурна гэдгээ илэрхийлсэн байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.