?LIVE: Л.Мөнхбаясгалан: Даргын сандал суудал хөөцөлдөөд ажлаа хийж байгаа гишүүн алга
"Ерөнхий сайд огцрох асуудлаа хурдан оруулж ирж, дараагийн засаг нь байгуулагдаад төрийн ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Даргын сандал, суудал хөөцөлдөөд ажлаа хийж байгаа гишүүн алга" гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Энэ ойлгомжгүй асуудлаа нэг тийш нь цэгцлэх шаардлагатай байна.
Ерөнхий сайд огцрох асуудлаа хурдан оруулж ирж, дараагийн засаг нь байгуулагдаад төрийн ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Бүх яам, төрийн байгууллагын ажил зогсчихоод байна. Манай бүлгийн нэгдсэн шийдвэр гараагүй байна. Энэ асуудлыг ярих нь ярьсан. Чуулганы хуралдаанд сайд нар нь орж ирэхгүй байна.
Удах тусмаа улс төр нь улам тэнэг болно. Би сайд болно. Чи сайд болно гээд хоорондоо алалцана. МАН өөрсдөө засгаа огцруулж байна. Өөрсдөө дахин эмхлэх ёстой. Ачаагаа үүрч, хариуцлагаа үүрэх хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.