УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Шатахууны үнийг нэмэгдүүлэх талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ямар нэг байдлаар мэдэгдээгүй. Аж ахуй нэгжийн төлөөлөл болон төрийн байгууллага багтсан үнийн зөвлөл гэж байгаа. Тавдугаар сарын 05-ны өдөр хуралдаад 05.25-ны өдөр дахин хуралдахаар төлөвлөөд байсан. Гэсэн ч нефть импортлогч компаниуд энэ яриа хэлэлцээрээсээ буцаж гэнэт үнээ нэмсэн. Манай яамны зүгээс мэдэгдэл гаргасан байгаа.
Манай импортолж байгаа бензиний үнэ нэмэгдээгүй. Түүнчлэн дизель түлш дээр тонн тутамдаа 100 ам.доллараар буурсан байгаа. Аж ахуй нэгжүүдийн зүгээс валютын ханш өссөн гэдэг зүйл ярьж байгаа. Зарим аж ахуй нэгжүүд АИ92-оос бусад бүтээгдэхүүний үнээ бууруулсан байна лээ. Улс төрийн нөхцөл ийм байгаа үед давхцуулах шаардлага байхгүй л байсан. Манай улсын шатахууны нөөц хангалттай байгаа. Бид шатахуун импортлогч компанийн төлөөллүүдтэй дахин уулзана гэв.
Хамтарсан засгийн газар огцрох асуудлын тухайд "Манай намд гэрээний хэддүгээр зүйл заалтыг зөрчсөн гэдгийг өгөх хэрэгтэй байна. Тэгж байж энэ асуудлыг ярина. Хамтарсан Засгийн газар, ерөнхий сайд огцрох, огцрохгүй гэдэг асуудал тодорхойгүй байна. Манай намыг л ад шоо үзсэн асуудлыг л яриад байна. Бид бүхэн зүгээр хараад суухгүй. Бид гуйж ороогүй, уригдсан. Хөөгдөж гарахгүй. Үнэхээр алдаа байвал алдаагаа хүлээнэ" гэх хариултыг хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.