Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн хамт олон 2025 оны 05 сарын 22-ны өдөр хаврын мод тарих уламжлалт арга хэмжээгээ зохион байгуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 160 ширхэг нохойн хошууны тарьц суулгажээ.
Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтойгоос гадна иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эергээр нөлөөлөх юм.
Байгаль,эх дэлхийгээ хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.