“Ниссан навара” загварын 20 автомашин гардуулав

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад "Ниссан Навара" загварын 20 автомашин гардуулав.

2025 оныг Батлан хамгаалах яам "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Тус зорилтын хүрээнд өнөөдөр /2025.05.26/ УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад "Ниссан Навара" загварын 20 автомашин гардууллаа. 

Сайд С.Бямбацогт "Батлан хамгаалах бодлогын төвд хүн байна гэдгийг онцлоод, БХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан 17 зорилтын нэг өнөөдөр бодит ажил болж, яамны харьяа байгууллага болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад автомашин гардуулж өгч байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг Тоёота загварын 14 автомашинаар шинэчилсэн. Цаашид нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт ачааны болон тусгай зориулалтын автомашинуудаар нөхөн хангахаар төлөвлөж байна" гэв.

500227139 1000605308912286 1671790678550521822 n

500385060 1000605382245612 7344098554558584542 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.