СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-26

Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү?!

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Товчхондоо, “…Улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хувь хүний эрх ашиг хамгийн сүүлд” гэж С.Зоригийн үгээр зарчмаа зарласан хамтарсан Засгийн газар гаднаас шидсэн хоёр дахь, гурав дахь эрх ашгийн чулуунд оногдлоо. Баялгийн сан дээр суурилж, 2024 оны эхнээс хамтарсан гурван намын Засгийн газар онилж шидсэн чулууны аяыг даасангүй, огцрох нь тодорхой болов.

Хуулиараа Ерөнхий сайд огцорвол Засгийн газар дагаад огцордог. Тиймээс хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд өртсөн ашиг сонирхлууд нэгдэж, эрх ашгаа хамгаалахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чиглүүлэн урьдаас бэлдсэн акц хийв. Сайтар төлөвлөж, эрх мэдэл, хөрөнгө санхүүгээр зодсон тэрхүү акц нь амжилттай хэрэгжлээ.

. Улмаар, Ерөнхийлөгч тэр нэрийг санал болгосноор УИХ томилно. Шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулна. Энд тодотгоход, шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ шиг өөрийнхөөрөө ажилладаг хүн томилогдох боломжгүй юм.

Чих зөөлөн Ерөнхий сайдтай болно. “…Тэр хэн бэ” гэдэг бас сонин л доо. Харин . Иймэрхүү сонин содон үйл явдал Монголын улс төрийн энэ долоо хоногийн сэдэв байх болно.

Ингэснээр,

Хамтарсан Засгийн газрыг огцруулж буй хамгийн том шалтгаан нь Баялгийн сан

Ер нь бол, “…Хамтарсан Засгийн газрыг задалж, Ерөнхий сайдыг солих шаардлага юу байсан бэ” гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй байгаа юм.

Хамгийн том шалтгаан нь Баялгийн сан болж таарч байна. Угаасаа, уул уурхайн баялгаасаа өчигдөр ч, өнөөдөр ч хамааралтай байгаа, маргааш ч энэ хэвээр байх Монголын хөгжил, ирээдүйн тухай Баялгийн сангаас ангид ярих ямар ч арга байхгүй юм.

"Эрдэнэтийн овоо ордоос гарсан овоолгын 34 хувийг ингэж Баялгийн сан руу татах бололтой. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох үеэр “…Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ. Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж бичигдэж байсан нь ажил хэрэг болж эхлэв үү гэхээр харагдаж байна.

Үүнээс гадна байна. Учир нь он солигдох үеэр л гэхэд юм. Энэ мэтээс үүдээд харвал Баялгийн санд баялаг төвлөртөл их л зодолдох бололтой. Магадгүй, Баялгийн санг тойрсон ийм “үндэсний тулаан” бүтэн жил ч үргэлжилж болзошгүй юм. Нөгөөтэйгүүр “…Баялгийн санг үржүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ” гээд дан ганц Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ гүйгээд байна уу, аль эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, УИХ-д суудалтай намууд нийлсэн үү гэдгээс энэ ихээхэн хамаарна” гэж бичиж байв. Гэвч, үүнд бичигдсэн Баялгийн сан тойрсон “үндэсний тулаан” жилийнхээ хагаст хүрэлгүй нэг талдаа гарчих шиг боллоо. Тэгэхээр Баялгийн сан дээр гол хүмүүс байр сууриа нэг байлгаж чадаагүй гэсэн үг.

Баялгийн сан: Гурван Ерөнхий сайдын 19 жил, Л.Оюун-Эрдэнийн нэг жил... 

Баялгийн сангийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар Монгол Улсын Засгийн газар 19 жилийн хугацаанд таван удаагийн оролдлого хийжээ. Үүнээс, байна.
М.Энхболдыг Ерөнхий сайд байх 2006 онд уул уурхайн орлого төсвийн ихээхэн хувийг эзэлж, ДНБ-ий гол бүтээгдэхүүн болсон үе буюу анх удаагаа ашигтай ажилласан. Ингэснээр зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг танилцуулсны үр дүнд анх удаа төсвийн илүүдэлтэй гарч, Монгол Улсын Хөгжлийн сан байгуулж, уг татварын орлогоо хэрэглэж эхэлсэн. 

Сү.Батболдыг 2009 онд Ерөнхий сайд болоод ганцхан сар болсны дараа Монгол улсын Хөгжлийн санг хуулиар хүчингүй болгож, “Хүний хөгжлийн сан”-гийн хуулийг баталсан. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор ард иргэдэд амласан 1 сая төгрөгийг бэлнээр, өндөр настан, оюутнуудад бэлэн бусаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж эхэлсэн.
Сү.Батболдыг Ерөнхий сайд байх 2011 онд төсвийн шинэчлэл хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, Төсвийн тогтворжуулалтын санг байгуулсан. 

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай болон Тогтвортой байдлын тухай хуулийг баталж, улмаар Төсвийн тогтворжуулалтын санг бий болгосон. 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бий болгоод АМНАТ-ийн 65 хувийг ирээдүйд хадгалж, 2030 он хүртэл ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн. “…2030 оноос хойш Баялгийн сангийн менежментийн корпораци байгуулж, цаашид хариуцан ажиллаж ирээдүйд хадгална” гэх зорилт тавин ажиллаж байна. 

Харин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх 2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг гурван үндсэн сантай баталсан. Ирээдүйн өв сан - Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг ирээдүйд хадгалдаг. Хуримтлалын сан - Стратегийн ордын нийт 34 хувийн ногдол ашгийг шууд цуглуулж, эндээсээ иргэдэд шууд хүртээн боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ, орон сууц гэх мэтэд зарцуулдаг. Хөгжлийн сан - Тогтворжуулалтын сантай уялдуулан тэнцвэржүүлсэн төсвийн давсан орлогын 50 хувийг тус санд нийлүүлнэ. Энд төвлөрсөн хөрөнгөөр тодорхой нэг мега төслийг санхүүжүүлэх зарчмаар явна.

Өөрөөр хэлбэл, “…Ирээдүйдээ хадгалдаг, одоо хэрэглэдэг, хөрөнгө оруулалт хийдэг гэсэн гурван цогц зарчмаар ажиллах нь зүйтэй” гэж шийджээ. 

Уг хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2014 оны хавар УИХ-д өргөн мэдүүлэхдээ “…Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан. Гэвч стратегийн 16 ордын долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна. Үүнийг УИХ удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.

Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. МАНАН хэмээн томьёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав. Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна” гэж байсан юм. Харин энэ хуулийг УИХ-аар баталж Засгийн газар хэрэгжүүлж эхлээд жил хүрэхгүй хугацааны дараа Ерөнхий сайд огцрохоор болж байна. 

Л.Оюун-Эрдэнийг огцруулахдаа АН-ыг шалтаг болгосны шалтгаан нь…

УИХ дотроос Засгийн газрыг задалж тараах сонирхол, үйл ажиллагаа хүчтэй гарав. Ашиг сонирхлын бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнийг огцруулах сэдлийг хэрэгжүүлэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээр нь дамжуулж МАН-ын Бага хуралд нөлөөлжээ. Угтаа, Л.Оюун-Эрдэнийг “…Гашуунсухайт-Ганц­модны хилийн төмөр замын хол­бол­тын бүтээн байгуулалтын ажлыг нээнэ” гээд хөөрч явахад нь улс төрийн хүрээнд, тэр дундаа намынх нь бүлгийн гишүүд энд блок үүсгэчихсэн нээлттэй давхацсан сюрпризийг хамтран бэлдэж байжээ. 

МАН-ын Бага хурлын шийдвэрийг хэрхэн томьёолохоо мэдэхгүй хэд хэдэн удаа 15 минутын завсарлага авсан байдаг. “…Хамтарсан Засгийн газрыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх” гэхээр “…Маш сайн, бараг 1000 хувь амжилттай ажиллаж байна” гэсэн хариулттай болчихдог. Тэгэхээр хариу нь ойлгомжтой. “…Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” гэхээр бас л “…Ажил нь маш сайн. Ерөнхий сайдад наагаад унагачих асуудал алга” гэсэн дүгнэлт үүсчихсэн. Ингээд . Болсон явдал нь энэ.

Өөрөөр хэлбэл, . Гэвч, “…МАН ялсан” хэмээх 2024 оны сонгуулийн дүн гарснаас хойш жил ч болоогүй байхад ашиг сонирхлуудын дайралтын улмаар өнөөдөр Ерөнхий сайдын суудлаас гадна МАН-ын даргын ажлаа ч өгөхөөр болоод байгаа юм. Гэхдээ, МАН-ын Бага хурлын энэ тогтоол цаашдаа Монголын улс төрийн намуудын түүхэнд томоохон толбо, улс төрийн бусад хүчнүүдэд сургамж жишээ болж үлдэнэ. АН-ын дарга Лу.Гантөмөр “…Хамтарсан Засгийн газар 10 сарын хугацаанд арван жилийн ажил амжуулсан” гэдэг бол үнэн. Хамтарсан Засгийн газар хамгийн сайн сонголт болсон. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдаж ажилласан энэ хэдэн сарын хооронд хамтарсан Засгийн газар том төслүүдийн нэлээдийг хөдөлгөсөн юм. 

Л.Оюун-Эрдэнийн сөхсөн “улаан хивс”-ний доор…

Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн болж байх 2016 он гэхэд Монгол ямар байлаа даа.

. Стратегийн орд газруудыг хүссэн бизнесмэн нь авдаг. УИХ-д “кноп”-нуудаа оруулж, тэднээрээ хамгаалуулдаг. Стратегийн ордыг ч УИХ-аар шийдүүлээд хувьдаа авчихдаг. Маш товчоор хэлэхэд, авлига, луйвар, шившиг бүхнээ “…Амьдрал сайхан байна. Удахгүй бүгд гоё болно” гэдэг PR-аар далдалж, түүнийг бүтээсэн худал хуурмагийн “улаан хивс” дээгүүр ард түмнийг алхуулсаар ирсэн. 

Түүнийг Л.Оюун-Эрдэнэ сөхөж, хуу татсан. Өнөөдөр өмнө далдалсан бүгд ил болсон. Тэр дундаа, улс төрийн энэ акцын бай болж нүдүүлсэн Л.Оюун-Эрдэнийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой зэрэг хууль бус томоохон хувьчлалууд эргэн сөхөгдөж, гольдролдоо орсон. Оюу толгойн 2.3 тэрбум өрийг тэглэсэн. Тусгай сангуудыг луйвардаж иддэгийг ил болгосон. “Чингис”, “Самурай” бондын өрийг төлсөн. И-Монголиа хэрэгжсэн. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлоготой болсон. Авлигын эсрэг Засгийн газрын түвшинд шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ч удахгүй жинхэнэ эзэд нь ил болохоор нөхцөл үүсжээ. Улсын эдийн засаг хоёр дахин тэлсэн. Улс төрд шинэ залуу үеийг орж ирэх хаалгыг тэр нээсэн. Ингээд тоочвол, Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой, түүний төрд, улс төрд үлдээж буй өвийн уртхан жагсаалт ч гарах боломжтой. 

Мөн түүнийг Ерөнхий сайд болсноос хойш ковид, хоёр улсын дайны нөлөө хүндхэн туссан. Гэсэн ч тэрээр Үндсэн хуулиар УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийг тоог нэмэх санаачилгыг гаргаж, ажил хэрэг болгосон. Энэ хооронд гадаад талдаа ч чамгүй танигдсан лидер болж чадсан. Энэ нь Монголын Засгийн газар 1.5 жилийн насжилттай болоод тогтчихсон байсан нь түүний үед тогтворжсонтой шууд холбоотой. 

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд УИХ-ын 2024 оны сонгуулиар унагах гэж ихээхэн хичээсэн. Гэвч баралгүй, тэр сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж байв.. Зөвхөн саяын Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболт л гэхэд Тавантолгойг таалдаг манай Ухаахудагийнхнаас гадна Орос, Австрали, Индонезийн нөлөөгөөр гацдаг байсан. Хэрвээ энэ гэрээг Хятадын талтай хийлгүй 3-4 сар алдсан л бол Трампын тариф, Оросын байр суурь гээд дахиад боломж хаагдахаар байв. Ингэж, Тавантолгойн ордыг авч үлдээд, дээрээс нь Ухаахудаг хэсгийг Баялгийн санд авах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярихдаа “…Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал юм.  Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ухаахудаг биднийх, “Шангрила” тэднийх гэдгийг л хэлж, бид ч тэгж ойлгох нь зөв байгаа юм.

Өнөөдөр дүрэмгүй тоглоомоор пирамид өрж байна. Тэр пирамид маргааш нурна. Харин түүнээс өмнө “…Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү” гэдгээ ухах нь чухал юм.

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 98 (7595) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.